erxes AI Agents — Mastra-д суурилсан агент платформыг CRM дотор 12 хоногт бүтээсэн нь
2026 оны 5-р сарын 30-нд DevSummit дээр Mastra framework-ийн тухай анх сонсоод санаа төрж, ердөө 12 хоногийн дараа буюу 6-р сарын 12-нд би erxes CRM дотор бүрэн ажиллаж буй LLM-агент платформоо танилцуулсан. Энэ нь нэг том суурь pull request (31,277 мөр), араас нь үйлдвэрлэлд бэлтгэх цуврал сайжруулалт болж хэрэгжсэн. Энэ нийтлэлд уг платформ ямар асуудал шийддэг, хэсэг бүр нь хэрхэн ажилладаг, цаашид хаашаа хөгжиж болохыг өгүүлнэ.